2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
хайр

Гудманд залуус үнсэлдэхээн больжээ.
Гунигтай байна
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга
Уйтгартай байна
Хайрын шүлгийг уншихаа ч болчихож 
Харамсалтай байна
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж 
Өрөвдөлтэй байна
Салалт ойрдоо ихсэх юм гэнэ
Сонирхолтой байна
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх
Хачирхалтай байна
Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж 
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй 
Ингэж амьдрах утга алга
...
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
хайр
Тэрэнд намайг тэр хайрлахаас илүү хайртай
Тэрний өөрийгөө хайрлах сэтгэлээс илүү хайртай
Та нарын тэрнийг гэх халамжаас илүү хайртай
Тамтаггүй ихээр би түүнд илүү хайртай
Хайр гэдэг үг зөвхөн тэрийг илэрхийлэн
Хайртай гэдэг мэдрэмж тэрэнд ганц зориулагдсан
Хардана би түүнийг өөрийн хайртай
Харамлана би түүнийг түүнийг гэх хайраас
Илүү хайртай, зөндөө хайртай, хэтэрхий хайртай
Тэрэнд л би илүү хайртай 
...
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
хайр
Миний нүдээр олж хараагүй байж
Миний сэтгэлээр таньж чадаагүй байж
Миний итгэлээр итгэж чадаагүй байж
Миний мэдрэмжээр мэдэрч үзээгүй байж
Миний хайрласан хүнийг
Миний дэргэд бүү өөлж гоочил
Хайрлах л гэсэн болохоос
Хажуудаа чимэг болгох гээгүй
Хар шар бор цагаан байх нь хамаагүй
Хүн бүрт таалагдуулах гэж сонгоогүй
Хүсэл сэтгэл минь түүнд тэмүүлж

Хайрлаж түүнийгээ сонгосон юм...
...
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
хайр

Үнсэлтийн чинь үнэд би сэтгэлээ чамд алдчихна 
Үргээд нисэх шувуухайд жаргалаа дайгаад нисгэчихнэ 
Үнэрийг чинь хүртэл үгүйлээд өнчирч орхино 
Үгүйсгэж чадахгүй хайранд дахиад л өөрийгөө зовооно 

Тэвэрт чинь ганцхан багтахсан гэж хичнээн их хүслээ 
Тэвчээр алдарч очоод хичнээн ч удаа буцлаа 
Тутарсан тоглоомыг эвлүүлэх гэж хичнээн их оролдлоо 
Болноо хайр минь цөхөрлөө, зүүдэндээ л учрая хоёулаа
...
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
хайрхайр

Сайндаа л хэдэн шөнө нойргvй хонох байлгvй 
Сарыг өвөртөлж, өвдгөө тэврээд 
Санаашран суухдаа нэрийг чинь дуудсаар 
Сарних л байлгvй миний дурлал 

Хөөрхөн охин vнэнч биш гэх юм 
Хөнжил нимгэн, гуниг зузаан шөнөөр 
Хөрвөөж хонохдоо худлааг нь мэдлээ 
Хөнгөн явдалтай гэвэл салхийг л хэлээрэй, би л лав биш шvv 
Хөөргөн зантай гэвэл нарыг л хэлээрэй, би л лав биш шvv 
Дуулах дуртай гэвэл хуур ятгыг хэлээрэй, би л лав биш шvv 
Дурлалдаа vнэнч гэвэл намайг хэлээрэй, тэр чинь ганцхан би юм шvv 
...
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
хайр

Нууцхан харж явсан тэр минь хүнийх болчихлоо
Нүдэндээ нулимстай зүрхэндээ гунигтай би хоцорчихлоо
Хайртай бүсгүйнхээ хайранд хүлэгдэж чи минь жаргал эдлэн
Харин би амсуулж чадаагүй жаргалын сүдэрт даарсаар үлдлээ
Чамд би дурлачихаад элэн хальж явсансан
Чамруу харц шидлэчихээд яахаа мэдэхгүй сандардагсан
Гэвч чиний нүдэнд би биш өөр охин л багтаж
Гэнэхэн дурлалынхаа халуухан дөлөнд би өөрөө шатсан
Ондоо бүсгүйгээс ч гэсэн чи минь жаргал амссанаас хойш
Орчлон хорвоог зүхэхгүй, хувь тавиландаа гомдохгүй ээ би
Дэрээ тэврэн уйлж шаналалаа нулимсаараа угаагаад
Дэндүү хайртай чамдаа андын инээмсэглэл л бэлэглье...
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
хайр
Хайраа илчлэхдээ залуус
Харанхуйд очиж гуйдагч
Хайралсан сэтгэлийн өнгө нь цагаахан байдаг юм шүү
Хасын цагаан царайг чинь
Харж анх дурласан ч
Халуухан бодол сэтгэлийг чинь
Хамтад нь дүгнээд гуйдаг юм шүү бүсгүй минь....
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
хайрУужимхан сэтгэлдээ миний үгийг
Унагаалгүй зөөлхөн тавиарай
Ухаан санаа чинь хүлээж авахгүй бол
Буцааж надад л өгөөрэй
Азгүй амьдралынхаа эрчээр
Зүрх минь өөрөө үхэг
Арчаагүй хүний царай би
Зүхнээсээ өмнө үхье
Ахиж олдохгүй цаг хугацааг
Чамтай өнгөрүүлсэндээ харамсахгүйн тулд
Амжиж ганц л үг хэлье "би чамдаа хайртай"
Бусдын бас миний зүрхийг бүү шархлуул
Жинхэнэ хайрыг чинь татаж чадаагүй болохоор
Жирийн анд хэвээр үлдье дээ хоёулаа...

...
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
аз жаргалаз жаргалаз жаргалхайр

Утасны цаанаас дуугаараа эрхэлдэг 
Уянга шүлэг бичиж эрхэлдэг 
Хаа ч явсан сэтгэлд чинь эрхэлдэг 
Харуулдаж, хайгаад тунирхаж эрхэлдэг 
Унтах нойронд чинь зүүдээрээ эрхэлдэг 
Урам нэхэж харцаараа эрхэлдэг 
Уруул дэвсч худал эрхэлдэг 
Уйлж, дуулж тайтгарч эрхэлдэг 
Зүрхэнд чинь нуугдаж эрхэлдэг 
Зоргоороо, дураараа дуудаж эрхэлдэг 
Зөвдөж, буруудаж гэнэдэж эрхэлдэг 
Зөрүүдэлж, зөөлөрч зүггүйтэж эрхэлдэг 
Аньсаганд чинь дүрээрээ бууж эрхэлдэг 
Алганы чинь хээнд зураастай эрхэлдэг 
Учиртлаа зовоож, жаргааж эрхэлдэг 
Угтуулж, удуулж улам л эрхэлмээр байна
...