2009-11-26
Би эрхэлдэг
аз жаргалаз жаргалаз жаргалхайр

Утасны цаанаас дуугаараа эрхэлдэг 
Уянга шүлэг бичиж эрхэлдэг 
Хаа ч явсан сэтгэлд чинь эрхэлдэг 
Харуулдаж, хайгаад тунирхаж эрхэлдэг 
Унтах нойронд чинь зүүдээрээ эрхэлдэг 
Урам нэхэж харцаараа эрхэлдэг 
Уруул дэвсч худал эрхэлдэг 
Уйлж, дуулж тайтгарч эрхэлдэг 
Зүрхэнд чинь нуугдаж эрхэлдэг 
Зоргоороо, дураараа дуудаж эрхэлдэг 
Зөвдөж, буруудаж гэнэдэж эрхэлдэг 
Зөрүүдэлж, зөөлөрч зүггүйтэж эрхэлдэг 
Аньсаганд чинь дүрээрээ бууж эрхэлдэг 
Алганы чинь хээнд зураастай эрхэлдэг 
Учиртлаа зовоож, жаргааж эрхэлдэг 
Угтуулж, удуулж улам л эрхэлмээр байна
Бичсэн: Topseven | цаг: 14:51 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax