2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
ганцаардал
Хайртай хүний дүр эсгэн
Харцаа надлуу битгий илгээгээч
Дулаахан нүдэнд чинь би дасаад
Дэндүү ихээр хайрлачихбал
Андуурсан дурлалаас минь эмээгээд
Аз жаргал минь нисээд одохын цагт 
Хайр минь чи хаана байна гэж
Хаанаасаа би хайх юм бэ???
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
март
Уйлаад гуйгаад ирдэггүй хайраа чи март
Ухаангүй дурласан сэтгэлээ рашаанаар чи угаа
Хаялан орох цасны амтыг чи үз
Харин дараа нь чи анхны бороонд нор
Энэ бүхний дараа сэтгэл чинь нэг л сэргэж
Эхэр татан уйлж байсан хайр чинь
Усаар угаагдсан мэт мартагдах болно
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
ганцаардал
хайраар ганц дутлаа гэж 
хэн ч намайг зэмэлсэнгүй 
хайраар би дутлаа гэж 
зүрх минь намайг заганалаа 
хаалгыг минь хэн нэгэн тогшоо 
хурдан гэгч тайлаад өгөхсөн түүнд 
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг

ганцаардал
би тайтгармаар  байна
Хавирган сартай жихүүн үдшээр
Хорвоод би ганцаардан алхална
Ганцаардлын аяз сэтгэлд эгшиглэхэд
Гиюүрлийн сүүдэр сэтгэл бүрхэнэ
                                        
Улангалсан гансаралаа мартагнан байхад
Уйтгарт гутрал зүрхийг минь эзэмдэнэ
Бардамнал бахархалаа хослуулан байлаа ч
Бачуурсан бие минь үл тайвширнам
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
Зүрхэнд нь гуниг шивж хайртыгаа битгий гомдоож явуулаарай 
Зүүдэндээ ч гэсэн чамайг л олж харах гэж бүдчиж явж ч мэднэ 
Зөвхөн сэтгэлээ дагаад хайргүй гэдгээ мэдвэл 
Заавал цаг гүицээж түүнийг битгий уяарай
гуниг дүүрэн хайр

Эрх дураараа явахын жаргалыг тэр мэдрэхдээ 
Энэлж шаналж явснаа дахин нэг санах байх аа 
Эрэгцүүлж бодохын үзҮүрт зовлон биш болоод 
Энэ яваа насандаа чамайг дурсаж л явах байх аа 
Тэр л үед учирлын зангилаа тайлж хайраа аргамждаг юм аа 
Тэнэгхэн дурлалын шувуухай томоо болоод санадаг юм аа 
Тэр олон болзоон дундаас танилцаж дотноссон сайхан хүмүүсээс 
Тавилан заяаны ганц л учирлыг хайр гэж бардам тун...
2009-11-26 , бичсэн: Topseven төрөл: Шүлэг
Тийм ээ чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ, танихгүй юм чинь арга байж уу
Би чиний танихгүй хүн
Тоотой жил сургуулийн дундуур 
Толгой хөл нь мэдэгдэхгүй сүлжилдэн алхалсан 
Дөлгөөн харцандаа бодол хөвөрдсөн үеийн хөвгүүн чамтай
Дотно танилцаж үерхэхийг удтал би хүлээсэн
Нуугаад яахав чи надад таалагддаг байсан
Нэрийг чинь харин бусдаас сураглаж яваагүй
Ирэх замыг чинь тосон нууцхан харуулддаг байсан
Орох хичээлийн чинь хуваарийг зөнгөөрөө мэддэг байсан
Эхний голдуу хичээлийг хааяа тасалдаг ч 
Эргэцүүлж миний бодоход чи сайн оюутан
Дандаа сугавчилдаг нимгэн бор хавтас 
Даарах хүйт...