
Миний нүдээр олж хараагүй байж
Миний сэтгэлээр таньж чадаагүй байж
Миний итгэлээр итгэж чадаагүй байж
Миний мэдрэмжээр мэдэрч үзээгүй байж
Миний хайрласан хүнийг
Миний дэргэд бүү өөлж гоочил
Хайрлах л гэсэн болохоос
Хажуудаа чимэг болгох гээгүй
Хар шар бор цагаан байх нь хамаагүй
Хүн бүрт таалагдуулах гэж сонгоогүй
Хүсэл сэтгэл минь түүнд тэмүүлж
Хайрлаж түүнийгээ сонгосон юм...
бичлэг
