
Нууцхан харж явсан тэр минь хүнийх болчихлоо
Нүдэндээ нулимстай зүрхэндээ гунигтай би хоцорчихлоо
Хайртай бүсгүйнхээ хайранд хүлэгдэж чи минь жаргал эдлэн
Харин би амсуулж чадаагүй жаргалын сүдэрт даарсаар үлдлээ
Чамд би дурлачихаад элэн хальж явсансан
Чамруу харц шидлэчихээд яахаа мэдэхгүй сандардагсан
Гэвч чиний нүдэнд би биш өөр охин л багтаж
Гэнэхэн дурлалынхаа халуухан дөлөнд би өөрөө шатсан
Ондоо бүсгүйгээс ч гэсэн чи минь жаргал амссанаас хойш
Орчлон хорвоог зүхэхгүй, хувь тавиландаа гомдохгүй ээ би
Дэрээ тэврэн уйлж шаналалаа нулимсаараа угаагаад
Дэндүү хайртай чамдаа андын инээмсэглэл л бэлэглье
Харуусал гуниг хоёроо тэр инээмсэглэлээрээ цайруулж
Хайрлаж явсан мөчүүдээ дурсамж болгон хадгалъя
Илчилж амжаагүй хайраа зүхнийхээ гүнд нуугаад
Энэхэн хорвоог чамайгаа жаргасаар элээхийг хүсье
Өөрийн сонгосон замаараа эгэл хорвоог туулж
Өөдөөс минь инээмсэглэж байсан тэр л хөвгүүнийг мартахгүй ээ....
бичлэг
