2009-11-26
Би чамайг танихгүй
Тийм ээ чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ, танихгүй юм чинь арга байж уу
Би чиний танихгүй хүн
Тоотой жил сургуулийн дундуур 
Толгой хөл нь мэдэгдэхгүй сүлжилдэн алхалсан 
Дөлгөөн харцандаа бодол хөвөрдсөн үеийн хөвгүүн чамтай
Дотно танилцаж үерхэхийг удтал би хүлээсэн
Нуугаад яахав чи надад таалагддаг байсан
Нэрийг чинь харин бусдаас сураглаж яваагүй
Ирэх замыг чинь тосон нууцхан харуулддаг байсан
Орох хичээлийн чинь хуваарийг зөнгөөрөө мэддэг байсан
Эхний голдуу хичээлийг хааяа тасалдаг ч 
Эргэцүүлж миний бодоход чи сайн оюутан
Дандаа сугавчилдаг нимгэн бор хавтас 
Даарах хүйтэнгүүд ч яарч явдаг түргэн алхаа
Зөрөн өнгөрөх охидыг ажигладаггүй хатуухан төрх
Зүүд эзэгнэн нойргүй хонуулсан миний хайртай хөвгүүн
Сэлүүхэн орой хүргүүлэх хүнгүй ганцаарддаг байсан ч
Сэтгэлдээ чамайг дурсаж ханьтай явсан
Тийм ээ, чи миний таньдаг хүн
Тэгэхдээ сайн таньдаг хүн
Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
Тийм дээ танихгүй юм чинь арга байж уу.
Бичсэн: Topseven | цаг: 13:18 | Шүлэг
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax