Зүүдэндээ ч гэсэн чамайг л олж харах гэж бүдчиж явж ч мэднэ
Зөвхөн сэтгэлээ дагаад хайргүй гэдгээ мэдвэл
Заавал цаг гүицээж түүнийг битгий уяарай

Эрх дураараа явахын жаргалыг тэр мэдрэхдээ
Энэлж шаналж явснаа дахин нэг санах байх аа
Эрэгцүүлж бодохын үзҮүрт зовлон биш болоод
Энэ яваа насандаа чамайг дурсаж л явах байх аа
Тэр л үед учирлын зангилаа тайлж хайраа аргамждаг юм аа
Тэнэгхэн дурлалын шувуухай томоо болоод санадаг юм аа
Тэр олон болзоон дундаас танилцаж дотноссон сайхан хүмүүсээс
Тавилан заяаны ганц л учирлыг хайр гэж бардам тунхаглана аа
Сэтгэлд нь гуниг хурааж сайхан түүнийгээ битгий гомдоо
Сар хүртэл сүүдрээ нуудаг шиг муугаа түүнд битгий үзүүл
Хэзээ юм учираад хагацсан чамайг дурсах л болно
Хайр биш гэхэд жаргалтай дурсамж бичиж бай
Хагацлаа биш учирал өрнөлөө дурлал шиг хадаад түүнд өг
Хамт байсан гунигаа биш жаргалаа түүнд бэлэглэ
Хөөрхөн тэр чинь чамайг хэзээ ч мартахгүи
Ховорхон учихрал байж дээ гээд шүүрс алдтал
Халуухан дурсамжийг зүрхэнд нь тээлэг ээ
бичлэг
